Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

TerraCom Монголоос хэт хамаарлаа арилгана

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TerraCom компани Өмнөговь аймаг дахь Баруун Ноён уул коксжих нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж буй юм. Тус компани 2014 оны 8 дугаар сард коксжих нүүрсний экспорт хийж эхэлснээр үндсэндээ үйл ажиллагаагаа Монголд төвлөрүүлж буйгаа тод илэрхийлсэн. Сүүлийн жилүүдэд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр эрчимтэй буурсаар байсан ч  TerraCom (хуучнаар Guildford Coal) Монголын нүүрсний төслийн үйл ажиллагаагаа урагшлуулсаар ирсэн.  Харин одоо тус компани зөвхөн нэг улсын нэг төслөөс хэт хамааралтай байхаас татгалзаж Австрали болон Индонез дэх нүүрсний боломжит  төслүүдийг худалдан авахаар сонирхож эхэлжээ.

Компанийн тухайд Монгол дахь “Терра Энержи” компаниараа дамжуулан 19 сая тонн нүүрсний ашигтай нөөцтэй гэж тогтоогоод буй Баруун Ноён уулын ордоос жилдээ 1 сая гаруй тонн хүртэлх нүүрс олборлохоор зорьж буй юм.

Тус компани одоогийн 55 сая долларын өрийг 5 жилийн хугацаатай бондоор дахин санхүүжүүлжээ. Тус бондын үндсэн төлбөрийг 2021 онд хийх бөгөөд ирэх 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ямар нэг бэлэн мөнгөний төлбөр хийхгүй байх нөхцөлтэй юм байна. Мөн одоогийн зээл олгогч нараасаа нэмж 5 сая ам.долларын санхүүжилт авчээ.