Шинжлэх ухаан технололгийн их сургууль, ОХУ-ын “Гормашэкспорт” компанитай хамтран “Хуурай баяжуулалтын Сепайр технологи” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Тус семинараар “Гормашэкспорт” компанийн мэргэжилтэн А.И.Степаненко хуурай баяжуулалтын “Сепайр технологи”-ийн процесс, ашиглах боломж, туршилтын үр дүнгийн талаар илтгэл тавина. Түүнчлэн, Болгар улсын хар тугалга болон цайр баяжуулах модны үйлдвэрийн жишээг танилцуулах аж. Мөн “Орчин үеийн, өндөр үр ашигтай булт бутлуурын үйл ажиллагаа, ашиглах боломж, туршилтын үр дүнгийн талаар мэргэжилтэн К.А Быкова илтгэл тавихаар төлөвлөжээ.
Семинар 3 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Номын санд зохион явагдана.