Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгой 2015 оны санхүүгийн тайлангаа мэдээллээ

2015 онд Оюутолгой уурхай олборлолтын шинэ дээд амжилтаа гаргаснаа мэдээлэлдээ онцолсон байна. Аюулгүй ажиллагааны хувьд ч онцсайн үзүүлэлттэй байснаа тэмдэглэжээ. Мөн онд тус компани нийтдээ 202 мянган тонн зэс, 653 мянган унц алт, 1.22 сая унц мөнгө агуулсан 788.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Харин борлуулалтын үзүүлэлтээр авч үзвэл 819.8 мянган тонн баяжмал экспортолж, 1.6 тэрбум долларын орлоготой ажиллажээ. Борлуулсан баяжмалд 201.3 мянган тонн зэс, 737 мянган унц алт, 1 сая 158 мянган унц мөнгө агуулагдсан байна.

Компанийн хувьд 2015 оны хэмжээнд нийт 313.3 сая долларын ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд 0.16 центийн ногдол ашиг оногджээ. Энэ нь 2014 оны ашгийн үзүүлэлтээс 286 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм.

Өнгөрсөн 2015 онд тус компанийн үйл ажиллагааны зардал 962.6 сая ам.доллар, тоног төхөөрөмжийн зардал 116.2 сая ам.доллар байв. 2015 онд далд уурхайтай холбоотой техникийн судалгаа, санхүүжилт зэрэг асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон нь энэ бүхэнд нөлөөлжээ. Мөн зэс үйлдвэрлэлийн зардлыг өнгөрсөн 2014 оныхоос 29.7-50 хүртэлх хувиар бууруулж чадсан амжилтаар Оюутолгой 2015 оныг үджээ.

“Оюутолгой” компани энэ онд 175-195 мянган тонн зэс агуулсан баяжмал, 210-260 мянган унц алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм. Ийнхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 2015 оныхоос буурах төлөвтэй байгаа бол далд уурхайн бүтээн байгуулалтын шийдвэр хоёрдугаар улиралд гарах төлөвтэй байна.  

2015 оны сүүлийн байдлаар “Оюутолгой” уурхай ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 1.7 сая гаруй тонн зэсийн баяжмал экспортлогдоод байна. 


Б.Төгс

 

  • Зочин (103.57.94.219)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 04 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (202.131.249.198)
    Нөхөн сэргээлтийн тайлан байна уу
    2016 оны 03 сарын 18 | Хариулах