Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр олон улсад үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар, амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэтгэдэг. Энэ өдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас “Ажлын байрны эрүүл мэнд, аюулгүй байдлын өдөр” болгон дэлхийн нийтийн анхаарлыг хандуулж, ХАБ-ын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монгол улсад ч энэ өдрийг дурсан хүндэтгэж “Нэн түрүүнд ХАБ” бага хуралыг зохион байгуулах болсон юм. Тус арга хэмжээ энэ жил 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Чингис зочид буудалд зохион байгуулагдахаар товлогдсон байна. Энэ удаагийн бага хурал “ХАБ-н ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн мэргэжилтнүүдийн түвшинд хэлэлцэж, ХАБ-н соёлыг сайжруулах, эрчимжүүлэх талаар зөвшилцөх,аж ахуйн нэгж, байгууллагуудын тэргүүн туршлагыг солилцож, мэдээлэн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Хуралын хүрээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд мэргэшсэн мэргэжилтнүүдийн оролцоог идэвхжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх, эрсдлийн үнэлгээнд суурилсан даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих, туршлагыгхуваалцах, хамтын ажиллагаагдэмжих асуудлуудыг онцлон хэлэлцэх аж.
“Нэн түрүүнд ХАБ-2016” бага хуралд уул уурхай, барилга, эрчим хүч, автозамын салбарын төрийн захиргааны байгууллага, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид болон төрийн бус байгууллага, ХАБЭА-н чиглэлийн сургалтын байгууллагууд, даатгалын компани, аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
www.safetyfirst.mn–ээс авна уу.
НЭН ТҮРҮҮНД ХАБ 2016 БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО