Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Нүүрстэй орд 12.85 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй

Монголын нүүрсний салбарт хамгийн урагштай яваа компаниудын нэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани (ASX:AKM) өчигдөр Нүүрстэй коксжих нүүрсний төслийнхөө ЖОРК нөөцийг 12.85 сая тонн болохыг мэдээллээ. Нөөцийн талаас илүү хувь нь газраас доош 100 метрийн хооронд, үлдсэн нь 100 метрээс 200 метрийн хооронд оршиж буй ажээ.

Уг төсөлд “Аспайр” компани “Noble групптэй 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан “Их говийн чулуу” хамтарсан компаниараа дамжуулан хувь эзэмшдэг юм. Хамтарсан компани нь Нүүрстэйгээс гадна Эрдэнэбулаг нүүрсний хайгуулын төслийг мөн эзэмшдэг байна.

Нүүрстэй төслийн хувьд хайгуулын ажлын хүрээнд нийт 55 өрөмдлөг хийжээ. Нөөцөөр тогтоосон нүүрсний чанарын үзүүлэлтийг эхний байдлаар шинжилгээгээр тогтооход сайн чанарын кокс үйлдвэрлэхэд тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Нүүрстэй төсөл нь Аспайрын хэрэгжүүлж буй гол төсөл буюу Хөвсгөл аймагт орших Овоот коксжих нүүрсний ордоос баруун зүгт 160 км-т оршдог. Нүүрстэй төсөл нь Овоотыг бодвол нөөцийн хувьд хавьгүй бага ч бага зардлаар олборлох, логистик, худалдааны хувьд туршлага болохуйц төсөл гэж “Аспайр” үзэж байна.

 

Б.Төгс