Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Саусгоби зээлийн хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулав

Монголын томоохон коксжих нүүрсний ордуудын нэг Овооттолгойн орд дээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийн толгой компани болох Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай /CIC/ зээлийн хүүгийн төлөлтийг  хугацаандаа хийж чадахгүй болсон тул хойшлуулахаар тохиролцсон байна. Тус компани ирэх сарын 17-ны өдөр гэхэд 18.7 сая ам.долларын төлбөрийг хуваарьт зээлийн хүүгийн төлбөр болон өмнө нь хойшлуулсан байсан төлбөрт олгох байсан юм. Зээлийн төлбөрийг хойшлуулж буйнхаа хариуд “Саусгоби Ресорсез” Хятадын хөрөнгө оруулалтын корпорацид төлөөгүй зээлийн хүүгийн төлбөрт жилийн 6.4%-ийн шимтгэл тооцож төлөх юм байна. Тус компани ирэх сарын 17-ны өдөр гэхэд талууд харилцан тохиролцож төлбөр барагдуулах шинэчилсэн төлөвлөгөөг гаргаж чадна гэж найдаж байна.

“Саусгоби Ресорсез”-ийн охин компани “Саусгоби Сэндс” Монгол улсад төлөх ёстой татварын өрийн 15 тэрбумыг хоёр жилийн хугацаанд хуваан төлж, үлдсэн 20 тэрбум төгрөгийг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд хямд өртгөөр хөрс хуулалт хийх замаар барагдуулахаар төлөвлөж байгаа юм.


Б.Төгс