Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилов

 

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлж, Д.Ариунболдыг Гүйцэтгэх захирлаар томилсон байна. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын  их сургуулийг тус тус  төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой гэжээ. Ямар албан тушаал хашиж байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч 2000-2008 онд Мэдээллийн Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байсан байна.

Т.Билгээ нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 11 дүгээр сард томилогдож байсан билээ. Тэрбээр news.mn сайтад өгсөн ярилцлагадаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдэгдсэн байсан.


С.Болд-Эрдэнэ