- ·
Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл
- ·
171.5 сая ам.долларын татвар хураамж
- ·
210сая ам.долларын үндэсний худалдан авалт
- · 3 дугаар улирлын төгсгөлд “Оюу толгой”-н дотоодод зарцуулсан
нийт мөнгөн хөрөнгө 5.9 тэрбум ам.долларт хүрэв
“Оюу толгой” компани 2016 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцуулж, Тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.
Онцлох үзүүлэлтүүд:
- 2016 оны эхний есөн сарын байдлаар гэмтэл, бэртлийн давтамжийн нэгдсэн үзүүлэлт (ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн төслийг хамруулан 200,000 цагт ногдох осол гэмтэл, бэртэл) 0.13 болж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэл өндөр байлаа.
- Гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллах гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил, 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийг хийж гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулах зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлсэн.
- 2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулсан бөгөөд 750 сая гаруй ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгуулаад байна.
- 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.
- 2016 оны гуравдугаар улирлын борлуулалтын орлого 226.3 сая ам.доллартай тэнцэж, өмнөх улирлаас 31.4 хувиар буурсанд алтны үйлдвэрлэл буурч, борлуулалт багассан нь голлон нөлөөлжээ.
- “Оюу толгой” компани гуравдугаар улиралд 25 сая тонн материал тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоолоо.
- Зэсийн үйлдвэрлэл 2016 оны гуравдугаар улиралд өмнөх улирлын үйлдвэрлэлээс 9.9 хувиар буурсан нь ил уурхайн 6 дугаар үе шатны хүдэр дэх металл авалт бага байсантай холбоотой.
- Алт үйлдвэрлэл гуравдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулбал 47.1 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дууссанаас үүдэн алтны агууламж буурсантай холбоотой.
- 2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
- 2016 оны 10 дугаар сарын 21-нд “Туркойз Хилл” компани Оюу толгойн шинэчилсэн техникийн тайланг танилцуулсан.
- “Оюу толгой” компанийн Ерөнхий захирал Армандо Торрес “Компани өнгөрсөн улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ сайн түвшинд хадгалахын зэрэгцээ олборлосон хүдрийн түүхэн дээд хэмжээг тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй үрг”лжлүүллээ" хэмээн онцлов.
2016 оны гуравдугаар улирлын тойм мэдээ“Оюу толгой” компани үйлдвэрлэл болон гүний уурхайн бүтээн байгуулалтад дотоодоос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, үндэсний ажиллах хүчин бүрдүүлэх зорилтоо бататгасны зэрэгцээ 2010 оноос 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 5.9 тэрбум ам.доллар хүрлээ.
Нэг тонн хүдэр боловсруулахад улирлын дунджаар 0.477 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 84.9 хувийг дахин боловсруулж байгаа нь компанийн байгаль орчны гүйцэтгэлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүр хэвээр байгааг харуулна.
Гүний уурхайн бүтээн байгуулалт2016 оны гуравдугаар улиралд гэрээт байгууллагуудын ажлыг эхлүүлэх зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. 2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулсан бөгөөд 750 сая гаруй ам.доллар зарцуулахаар гэрээ байгуулаад байна. Мөн гуравдугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж, гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Оюу толгой” компани “Хасу Мегаватт” болон “Редпаф” компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний нэмэлт гэрээг саяхан байгуулсан. 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.
Үйл ажиллагааны цаашдын төлөв2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
Эх сурвалж: "Оюутолгой" компани (ot.mn)