Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC-ийн өрийн бүтцийн шинэчлэлийн гэрээг эцэслэн баталлаа

Өнгөрсөн сарын эхээр Өмнийн говийн Ухаахудаг коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “Энержи Ресурс” их өрийн дарамтаасаа ангижрах үндсэн даваагаа давж, зээлдүүлэгчид нь өрийн бүтцийг шинэчлэх саналыг ерөнхийд нь дэмжсэн тухай мэдээ цацагдсан билээ. Тэгвэл “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation өрийн бүтцийн шинэчлэлийн гэрээг эцсийн байдлаар батлуулсан тухайгаа өчигдөр албан ёсоор мэдээллээ. Өрийн бүтцийн яриа хэлэлцээрийг тус компани зээлдүүлэгчидтэйгээ удаан хугацаанд хийсэн бөгөөд гэрээний шийдвэрийг Кэймэний арлын Дээд шүүх баталсан байна. Ингэснээр MMC ирэх онд төлөх байсан, 8.875 хувийн хүүтэй 600 сая долларын  бондын төлбөр, BNP Paribas, Хятадын ICBC банкинд төлөх ёстой зээлийн төлбөр болон бусад төлбөрийн дарамтыг өөрт ашигтайгаар шийдвэрлэх даваагаа амжилттай давлаа.

Зах зээлийн хүнд нөхцөлд Монголын боловсруулсан нүүрс экспортлогч MMC өрийн бүтцээ хэрхэн шийдэх нь салбарынхны хувьд хамгийн их анхаарал татаж байв. Сүүлийн хэдэн сард нүүрсний зах зээл сайжирсан нь нүүрсний компаниудын ирээдүйд итгэл төрүүлсэн. “Энержи Ресурс” компани нь өрийн бүтцийг шинэчлэх гэрээг амжилттай байгуулснаар нүүрсний зах зээлд чадварлаг тоглогч болохоо давхар харуулахын сацуу улсын эдийн засгийн эерэг дохиог нэгээр нэмсэн хэрэг боллоо. Уг мэдээлэл цацагдмагц тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 6.35%-иар өсч нэгж хувьцааны үнэ нь 0.335 хонконг доллар болсон байна.


Б.Төгс