Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын төмрийн хүдрийн импорт “дээд амжилт” тогтоожээ

2016 оны эцсийн үзүүлэлтээр Хятад 1 тэрбум тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь тус улсын төмрийн хүдрийн импортын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн онд нийт 1,02 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх онтой харьцуулахад 7,5%-иар өссөн тухай Хятадын Гаалийн Ерөнхий удирдлагын газраас мэдээлсэн байна.

Энэ жил тус улсын төмрийн хүдрийн импортыг дагаад дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх магадлал хэмээн BMI Research-ийн шинжээчид таамаглажээ. Худалдан авалт, үнэ өсөх гол шалтгааныг Хятадын Засгийн газраас 2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 115 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах төмөр замын бүтээн байгуулалттай холбон тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Кингдао боомт дээр төмрийн 62%-ийн агуулгатай хүдрийн 1 тоннын үнэ 1,2%-иар өсч 80,41 ам.долларт хүрчээ.

Э.Од