Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2016 онд Австралийн Пилбарагийн төмрийн хүдрийн баялаг нутаг дахь ордуудаасаа 329.5 сая тонн төмрийн хүдэр олборлож, 327.6 сая тонн төмрийн хүдэр экспортолсон амжилттайгаар оны төлөвлөгөөгөө биелүүлжээ. Тус компани энэ онд 330-340 сая тонн төмрийн хүдэр экспортлох төлөвлөгөөгөө өөрчлөлтгүйгээр хэрэгжүүлэхээ онцолжээ.
Тус компанийн төмрийн хүдрийн борлуулалт өмнөх оны дөрөвдүгээр улиралд өнгөрсөн 2015 оны мөн үетэй харьцуулахад 1%-иар өсч 87.7 сая тонн болжээ.
Далайн тээврээр дамжин худалдаалагддаг төмрийн хүдрийн зах зээлд жилд 1.4 тэрбум тонн бүтээгдэхүүн эргэлдэж байгаа бөгөөд эрэлт нийлүүлэлт харьцангуй тэнцэх талдаа оржээ. Гэвч энэ онд нийлүүлэлтийн илүүдэл нүүрлэж болзошгүй байгаа нь уг түүхий эдийн ханшийн төлөвийг сулруулж буй юм.
Хятадын эрэлт их
байсны ачаар төмрийн хүдрийн үнэ 2016 онд 80%-иар өссөн нь үнэн боловч энэ онд төмрийн
хүдрийн зах зээлд аз тохиох эсэхэд ихэнх шинжээчид эргэлзэж байна.
А.Хулангоо