Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Александр Майнинг” компани зэс боловсруулах технологи нэвтрүүлнэ


“Александр Майнинг” компани доктор Ж.Тэмүүжинтэй өөрийн уусгалтын технологийг Монголд ашиглах талаар маркетингийн гэрээ байгууллаа.

Тус компани нь уусгалтын шинэ технологиуд болох AmmLeach®, HyperLeach® and MoReLeach™ зэргийг эзэмдэг. AmmLeach технологи нь исэлдсэн хүдрийг боловсруулахад чиглэгдсэн бөгөөд зэсийн өндөр өртөгтэй төслийн өртгийг хямдруулах боломж олгодог юм. Харин HyperLeach®, MoReLeach™ нь исэлдээгүй хүдэр дахь сульфидын эрдсийг боловсруулахын тулд боловсруулсан хялбар технологиуд юм.  

Энэ гэрээний дагуу Монголд “Александр Майнинг” компанийн технологи үйлдвэрлэлийн түвшинд лицензлэгдсэн тохиолдолд доктор Ж.Тэмүүжин зохих хувь авах аж. Энэхүү гэрээ нь хоёр жилийн хугацаатай бөгөөд харилцагч талуудын харилцан зөвшөөрснөөр зургаан сарын хугацаанд сунгагдах юм байна.

“Александр Майнинг” ХК-ийн гүйцэтгэх захирал Marin Rosser “Монгол улс нь БНХАУ-ын дэргэд зах зээлийн тохиромжтой байршилд байрладаг уул уурхай хөгжсөн улс бөгөөд эрдэс баялгийн шинэ орд нээгдэх боломж ихтэй. Бид уул уурхай эрчимтэй хөгжиж буй энэ улсад доктор Ж.Тэмүүжинг өөрийн төлөөлөгчөөр сонгон ажиллуулж байгаадаа баяртай байна. Үр дүнтэй хамтын ажиллагаа болно гэдэгт итгэж байна ” гэж хэлсэн юм.

Дотор Ж.Тэмүүжин нь Олон улсын Эрдэс Баяжуулалтын Зөвлөлд (IMPC) Монгол улсыг төлөөлсөн гишүүн бөгөөд Монголын Химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагч ерөнхийлөгч юм. Доктор Ж.Тэмүүжин эрдэм шинжилгээний судалгаагаар дагнадаг боловч Монгол улсын уул уурхайн бага, дунд болон томоохон компаниудтай идэвхитэй хамтран ажилладаг.

Мөн тэрээр судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр туршлага хуримтлуулсан мэргэжилтэн бөгөөд үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан өртөг хямдтай геополимер төрлийн бетон үйлдвэрлэх компанийг байгуулсан байна.

Доктор Ж.Тэмүүжин уул уурхайн компанийн ажилтан, судлаачдад зориулсан алтны үйлдвэрлэл-технологийн богино хэмжээний курсыг зохион байгуулж,  алтны хүдрийг баяжуулах технологийн тухай ном бичилцжээ.


A.Хулангоо