Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Mongolia Gold 2017” алтны салбарын хурал болно









Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын хурлыг ирэх сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

Тус хурлаар алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны хайгуул, ашиглалтын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна. 

Хямралаас гарахын тулд авдраа уудлах аргыг “ашиглах”-аар шийдсэн нь “Алт-2” хөтөлбөр юм. Ирэх сард болох “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал ч үүнтэй холбоотой.

Эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.