Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ц.Дашдорж: Монгол улс уул уурхайн салбарт тогтвортой байдлыг хадгална

Канадын Торонто хотноо энэ сарын 5-8-нд болж буй PDAC уул уурхайн хөрөнгө оруулалтын олон улсын хурлын хүрээн дэх Монголд төвлөрсөн бага хурал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хурал “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвийн дор зохиогдсон юм. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй төлөөлөгчид  оролцсон бөгөөд Монгол улс бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтад тогтвортой байдлыг хэрэгжүүлж ажиллана гэж онцоллоо.

Хурлын илтгэгчээр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа, салбарын сайдын зөвлөх С.Энх-Амгалан, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар оролцсон юм. Мөн хоёр улсын Элчин сайд нар оролцож үг хэллээ.

Харин хувийн хэвшлээс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн Хуулийн хэлтсийн дарга Б.Сүндэрья, “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн захирал Петер Акерли, “Аспайр Майнинг”-ийн захирал Дэвид Полл, “Степпе Гоулд”-ийн захирал Мэттью Вүүд, “Занаду Майнз”-ын захирал Эндрью Стюарт нар илтгэл тавьж оролцлоо.

Хуралд нийтдээ Монголыг төлөөлсөн 40 орчим хүн оролцсон бөгөөд Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлсний 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байлаа.

 

  • sain bna uu (122.201.21.227)
    End oroltsson humuusiin iltegliig haanaas yaj olj avah uu
    2017 оны 03 сарын 13 | Хариулах