Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх судалгааг танилцуулна

“Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл: төлөв, хандлага” сэдэвт хурал энэ сарын 9-ний баасан гаригт Туушин зочид буудалд болно. Уг хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс /ERI “Мицубиши материал техно” компани болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай /JICA/ хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэхүү хурлаар ЭЗСЭШХ-гийн судлаачдын хийсэн зэс, алт, төмрийн хүдэр болон нүүрсний зах зээлийн судалгаануудыг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах юм байна. Зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс нь Монголын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг. 2016 оны байдлаар зэсээс бусад бүтээгдэхүүний экспорт нэлээд нэмэгдсэн билээ. Тухайлбал нүүрсний экспорт 25.8 сая тоннд хүрч, түүхэнд хамгийн их нүүрс экспортолсон жил болж, экспортын орлого 978 сая ам.доллар болсон. Энэ нь нийт экспортын 20 хувийг бүрдүүлж байсан юм. Алтны экспорт мөн 80 орчим хувиар өсч, 760 сая долларт хүрч байв.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өнгөрсөн сард макро эдийн засгийн чиглэлээр “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” хурлыг амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү хуралд оролцох бол www.eri.mn цахим хуудаст хандан, бүртгүүлэх юм байна.

С.Болд-Эрдэнэ