Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл ихээхэн буурав

Өмнийн говийн зэс, алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компанийн толгой компани “Туркойз Хилл Ресурс” энэ оны эхний улирлын тайлангаа танилцууллаа. Тайланд мэдээлснээр уурхайн баяжуулах үйлдвэрт мөн улиралд 10 сая гаруй тонн хүдэр боловсруулсан нь хамгийн дээд бүтээмжтэйд тооцогдсоныг онцолсон байна. Гэвч ил уурхайн олборлолт хүдрийн агуулга багатай давхарга руу шилжсэнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний гарцын хэмжээ ихээхэн буурчээ. Эхний улирлын байдлаар тус компани нийтдээ 176 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 190 мянган тонн баяжмал экспортолсон байна. Үйлдвэрлэсэн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ 38.1 мянган тонн, алт 25 мянган унц болсон нь өмнөх оны дөрөвдүгээр улирлынхтай харьцуулахад зэсийн гарц 16.3%, алтных 49%-иар тус тус буурсан гэсэн үг юм. Ийнхүү бүтээгдэхүүний хэмжээ буурахад хүдрийн агуулга буурсан нь нөлөөлөөд зогсохгүй метал авалтын хэмжээ багассан нь ч нөлөөлжээ.

Түүнчлэн оны эхний улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн дундаж агуулга 21.6%-тай байсан нь компанийн түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт боллоо.

Эхний улиралд экспортолсон баяжмал дахь металын хэмжээг авч үзвэл 39.5 мянган тонн зэс, 32 мянган унц алт, 205 мянган унц мөнгө агуулагдсан байжээ. 

Энэ жил Оюутолгой уурхайгаас нийтдээ баяжмал дахь металын дүнгээр авч үзвэл 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байгаа юм.

Энэ онд ил уурхайн дөрөв болон зургадугаар үе шатад олборлолт төвлөрөх бөгөөд ирэх оны дунд үеэс эхлэн агуулга сайтай хэсэг рүү орох төлөвтэй байгааг компанийн мэдээнд өгүүлжээ.



У1

2016

У2

2016

У3

2016

У4

2016

У1

2017

 

Ил уурхайн олборлосон хүдрийн материал (мян.тн)

 

22,867

 

22,716

 

25,739

 

25,615

 

24,333

Боловсруулсан хүдэр (мян.тн)

9,662

9,525

9,146

9,819

10,087

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

 

 

 

 

 

Зэс (%)

0.70

0.64

0.66

0.61

0.51

Алт (гр/тн)

0.63

0.33

0.21

0.25

0.15

Мөнгө (гр/тн)

1.92

1.92

1.99

1.50

1.30

Үйлдвэрлэсэн баяжмал (мян.тн)

229.5

207.1

203.2

206.7

176.0

Баяжмалын дундаж агуулга (% Cu)

25.1

24.9

22.9

22.0

21.6

Үйлдвэрлэсэн баяжмал дахь метал:

 

 

 

 

 

Зэс (мян.тн)

57.6

51.7

46.6

45.5

38.1

Алт (мян.унц)

144

70

37

49

25

Мөнгө (мян.унц)

395

391

361

273

215

Борлуулсан баяжмал (мян.тн)

213.1

227.4

206.2

182.0

190.2

Борлуулсан баяжмал дахь метал:

 

 

 

 

 

Зэс (мян.тн)

51.2

54.4

45.7

37.6

39.5

Алт (мян.унц)

175

95

38

39

32

Мөнгө (мян.унц)

305

395

341

239

205

Метал авалт (%)

 

 

 

 

 

Зэс

85.6

83.3

78.0

76.6

74.9

Алт

72.2

69.3

62.0

63.4

48.8

Мөнгө

66.4

65.9

61.7

57.2

51.8

 


Б.Төгс