Компанийн мэдээлэл
Вагнер Ази Тоног Төхөөрөмж, ХасЛизинг хамтран лизингийн үйлчилгээ гаргалаа
2017-05-02
Вагнер Ази Тоног Төхөөрөмж, ХасЛизинг хамтран САНХҮҮГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР КАТЕРПИЛЛАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГАРГАЛАА
Улаанбаатар 2017.04.24
Вагнер Ази Тоног Төхөөрөмж, ХасЛизинг хамтран уул уурхай, зам, барилгын салбарт салбарт бизнес эрхлэгчдэд нэгэн таатай үйлчилгээг зах зээлд гаргалаа. Салбарын бизнес эрхлэгч хэн бүхэнд нээлттэй, зах зээлийн хамгийн бага жилийн хүүг санал болгож буй энэхүү лизинг нь 2017.04.24-2018.01.31 дуустал хүчинтэй байх юм. Харилцагч та дэлгэрэнгүй мэдээллийг манай худалдааны төлөөлөгчид болон веб хуудаснаас авах боломжтой.
ЛИЗИНГИЙН НӨХЦӨЛ
Урьдчилгаа төлбөр: 20%
Лизингийн хүү/жилийн: 15% (MNT)
Хугацаа: 6 - 36 сар
Барьцаа: Байхгүй
Шийдвэр гаргалт: Ажлын 3-5 өдөр
Үйлчилгээний шимтгэл: 0.8%
Даатгал: Тоног төхөөрөмжийн үнэлгээний 0.7%
ЛИЗИНГ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
1. ХасЛизинг-ээс лизинг хүссэн анкет бөглөх
2. Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчдийн иргэний үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. ААН улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм
4. Холбогдох тусгай зөвшөөрөл болон батлагдсан уулын ажлын төлөвлөгөө
5. Хувьцаа эзэмшигчдийн болон удирдлагын зөвлөлийн шийдвэр зөвшөөрөл
6. Орлого тодорхойлох баримт
a. Сүүлийн 12 сарын дансны хуулга
b. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан
c. Хамтран ажиллах гэрээ
d. Бусад орлого тодорхойлох бичиг баримт
Холбогдох утас: 9911-6513, 9909-8857, 9910-5360, 9903-2154, 7011-2067, 7011-7588
www.wagnerasia.com