Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Орон нутгийн сэтгүүлчдийн чадавхийг бэхжүүлэх 8 дахь удаагийн сургалт эхэллээ

The Mongolian Mining  Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт эхэлж байна.  Энэхүү сургалт нь орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн, эдийн засгийн сэдэвт мэргэшүүлэх зорилготой. Монгол улсын эдийн засгийн тулгуур салбар уул уурхайн үйл ажиллагаа нь орон нутагт төвлөрдөг. Тиймээс орон нутгийн сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн мэдээллийг түгээхэд уул уурхайн салбарын мэдээллийн ил тод байдлыг ойлгох нь их чухал байдаг. Иймд уул уурхайн мэдээллийн ил тод байдлын талаар хоёр өдөр үргэлжлэх сургалтын эхний өдөр нийт 21 аймгийн сэтгүүлч нарт “Монголын олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах” төслийн зохицуулагч Ш.Цолмон болон “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь  сонсгол тавилаа.

Эдгээр илтгэлийн хүрээнд Монгол улс Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгад нэгдсэн зорилт, уул уурхайн салбарын ил тод байдал яагаад чухал, Монгол улсад ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн ойлголтыг өгсөн юм.     

Мөн өнөөдрийн семинарт үргэлжлүүлэн орон нутгийн гэрээний ил тод байдлын талаар болон эрдэс баялгийн салбарын талаар ил тод болж буй мэдээллийг хэрхэн ашиглах талаар “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын Ажлын албаны зохицуулагч Б.Дэлгэрмаа илтгэл танилцуулж байна. Энэ удаад Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ төслийн сургалтыг зохион байгуулахад нь “Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” дэмжин оролцож байна.

Үдээс хойш орон нутгийн сэтгүүлч нар уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны менежмент, байгаль орчны хохирол тооцох аргачлал, үнэлгээний талаарх мэдээлэлтэй танилцана. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Баатарцогт болон холбогдох мэргэжилтнүүд орон нутгийн сэтгүүлч нартай салбарын талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах уулзалт хийнэ.

Семинарын эхний өдөр ийнхүү уул уурхайн салбарт чиглэх бол семинарын удаах өдөрт сэтгүүлзүйн салбарт төвлөрнө. Тухайлбал сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаа, түүнээс зайлсхийх тухай, улс төрийн коммуникацийн дэлхийн чиг хандлага, медиа зах зээлд гарч буй өөрчлөлт хандлага зэрэг чухал сэдвээр оролцогч сэтгүүлч нар суралцаж, илтгэл сонсох юм.  


  • Та банкинд хоригдож, банкийг хориглодог бөгөөд та (41.138.91.159)
    Та банкинд хоригдож банкийг хориглодог бөгөөд та үүнийг дэмждэггүй банкууд эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилт хэрэгтэй higaziebrigitte334gmailcom
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Та банкинд хоригдож, банкийг хориглодог бөгөөд та (41.138.91.159)
    Та банкинд хоригдож банкийг хориглодог бөгөөд та үүнийг дэмждэггүй банкууд эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилт хэрэгтэй higaziebrigitte334gmailcom
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Та банкинд хоригдож, банкийг хориглодог бөгөөд та (41.138.91.159)
    Та банкинд хоригдож банкийг хориглодог бөгөөд та үүнийг дэмждэггүй банкууд эсвэл төсөлтэй бол илүү сайн санхүүжилт хэрэгтэй higaziebrigitte334gmailcom
    2017 оны 10 сарын 09 | Хариулах