“Эрдэнэт
үйлдвэр” байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд ирэх есдүгээр сарын
13-14-нд “Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний хурал, 1000 инженерийн
зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Хурлыг Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн
бодлогын газар, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль хамтран
зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөн Ерөнхий захиргааны хоёрдугаар
байрны Оюу танхимд болно.
Хурлын зорилго нь ашигт малтмалын эрэл
хайгуул, уул уурхай, үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах чиглэлээр
судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэд, судлаачдын хүдрийн нөөц, орд
газрын ашиглалт, эрдсийн түүхий эдийн гүн боловсруулалт, байгаль орчныг
хамгаалах болон нөхөн сэргээлтийн талаар туурвисан судалгааны ажлын үр
дүнг олон нийтэд хүргэх. Мөн үйлдвэрлэл-сургалтын уялдаа холбоог
боловсронгуй болгох, шинэ санал, санаачилга дэвшүүлэн тавих, харилцан
туршлага солилцох, бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмэр
оруулахад оршино.
Хурлын илтгэл нь дараах сэдвийг хамарна. Үүнд:
Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа, уул уурхайн ашиглалт,
хүдэр боловсруулалт ба баяжуулалт, уул уурхайн дэд бүтцийн хөгжил /эрчим
хүч, механик, автоматжуулалт, засвар үйлчилгээ/, байгаль орчин,
тогтвортой хөгжил зэрэг чиглэл багтана.
Хурлын дэлгэрэнгүйтэй
энд дарж танилцана уу.