Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Монголын Алт 2019” арга хэмжээнд Хятад, Энэтхэгийн компаниуд оролцоно

Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн “Монголын Алт 2019” олон улсын бага хурал, үзэсгэлэн гурав дахь жилдээ “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая!, Алтны нөөцийг нэмэгдүүлье !” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээнд Хятадын алтны холбоо болоод тус улсын China National Gold Group Corporation, Chifeng Jilong Gold Mining Co.,ltd, Shandong Gold Group, “Zhaojin International Mining Co.,ltd”, Энэтхэгийн “Sakthi Trading Group” зэрэг гадаадын томоохон компаниудын төлөөлөгчид оролцох ажээ.
   
“Монголын Алт 2019” нь Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргах, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилттой.

Энэхүү арга хэмжээг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж, Монголбанк хамтран, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Хурал үзэсгэлэн гуравдугаар сарын 22-23-нд Корпорейт Конвейшн төвд болно.

Г.Идэр