Трансвест Монголиа ХХК, Юнайтэд белаз машинери ХХК , ЗАМайн Сервисиз ХХК, Хера Экуйпмент ХХК , Грийн химистри ХХК, Эпирок Монголиа ХХК, Профэйшнл ХХК зэрэг уул уурхайн салбарын томоохон техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид шинэ техникүүдээ дэлгэн харуулахаас гадна, үзэсгэлэнгийн танхимд бүтээгдэхүүнийхээ танилцуулга сурталчилгааг хийнэ.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийгдэнэ. Гадаад дотоодын ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол улсын эрдэс баялгийн нөөц, төрийн бодлогын талаар илтгэл тавина. Оюутолгой ХХК, Эрдэнэт УҮГ, Эрдэнэс таван толгой ХХК-ийн худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ.
Хариуцлагатай уул уурхайг дэмжих уриатай зохион байгуулагдах энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хөрөнгө, оруулалтыг сурталчилна.
Энэ удаагийн үзэсгэлэнг уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ашигт Малтмал, Газрын Тосны Газар мөн Оюутолгой ХХК-ийн дэмжлэг дор Майнэкс Монгол ХХК зохион байгуулна. Mongolia Mining 2019 үзэсгэлэнг Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор Трансвест Монголиа ХХК болон Үндэсний бүтээн байгуулагч Цбон ХХК ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Мөн дотор талбайн захиалга дүүрсэнтэй холбоотойгоор Буянт-Ухаа Спортын ордоны гаднах үзэсгэлэнгийн танхимдаа захиалга авч эхэллээ. Стандарт багц бүхий талбайн дагалдах хэрэгсэл болон үйлчилгээ зэрэг нь шинэ танхимд адил үйлчлэх ба үнийн хувьд харьцангуй хямд. Талбайн хэмжээний хувьд бүгд 9м2 байх /1м2 – 390,000₮/ ба 40 гаруй компани оролцох боломжтой. Та бүхэн амжиж талбайгаа захиалаарай.
Дэлгэрэнгүйг: www.mongolia-mining.com - цахим хуудаснаас сонирхоно уу.