Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль, МУИС-ийн Геологи, газарзүйн сургууль, ШУА-ийн Геологи эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн төв, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо, Монголын геологийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран ээлжит “Монголын Геологи, Хайгуул – 2012” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг 2012 оны 3 дугаар сарын 29-31 өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр Тетис майнинг, алтан ивээн тэтгэгчээр Голден Хилл, Говь Эксплорэйшн, Оюу Толгой, Модун Ресурсэс, Эс Жи Эс Монголиа, ивээн тэтгэгчээр Сентерра Гоулд Монголиа, Гео-Скоре, Энэржи Ресурсэс, Сапфир-Гео, МАК, Жем Проспекторс Монголиа, АМО-Дисковэр, Гамма Логгинг, Танан Импекс, Плюс Минералс, Гурванталст, Эрдэнэс Таван Толгой, Монкаротаж, Кали Хаккин, Арева, Ланд Минерал Групп, Эм Эм Эйч Си, Нею Магеллан Ресурсэс, Эй Эм Си, Эм Эм Ар Ай, Жи Эм Эйч, Цэвдэг, Их Эрдэнэс Консалтинг, Үүртгоулд, Петровис, Жи И Эс зэрэг 32 компани ажиллан Монгол улсын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын компанийн 1000 гаруй төлөөлөгчид оролцов.