Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Coaltrance Mongolia”, 23-24-нд Улаанбаатар зочид буудал

Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм. Монголын нүүрс төрөл, стандарт, нөөцийн хувьд хэдийнэ олон улсад танигдсан.

Харин манай улс нүүрсний салбараа олон улсын зах зээлтэй холбох асуудал анхаарал хандуулах гол сэдэв болоод буй. Төмөр замын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь томоохон бэрхшээлүүдийн нэг хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, мэдээ мэдээлэл болон Монголын нүүрсний салбарт хэрэгжиж буй төслүүдийн үйл явцын талаар нийт 24 илтгэл хоёр өдрийн турш тавигдах юм. Илтгэгчдийн 60 гаруй хувь нь гадныхан юм. Хурлаас гадна нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулах компани, байгууллагуудын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.