Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. “Mining Mongolia-90” чуулга уулзалт нь Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй анхны арга хэмжээ юм.
Тус чуулганд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг төр засгийн өндөрлөгүүд, яамдын сайд нар, манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүхий л компани, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийнхэн оролцож салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар нээлттэйгээр хэлэлцэнэ. Чуулга уулзалтад нийт 1500 орчим хүн оролцохоор мандат авсан бөгөөд нийт оролцогчдын 21 хувийг гадаадын төлөөлөгчид эзэлж байна.