Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Монголын эдийн засгийн чуулган 5,6-нд, Төрийн ордон

“Монголын эдийн засгийн чуулган 2012” бодлогын хэлэлцүүлгийг энэ гуравдугаар сарын 5, 6-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийг гурав дахь удаагаа “Хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулах юм.

Чуулганы хүрээнд “Эдийн засгийн хөгжил: Оролцоотой өсөлт”, “Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт”, “Өрсөлдөх чадвар: Инноваци ба ногоон шийдэл” гэсэн гурван чиглэлээр салбар хуралдаанууд хийх юм байна.

Эхний салбар хуралдааны хүрээнд баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт, төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт, эрсдэл, түүний удирдлага, нефтийн бүтээгдэхүүний хараат байдал, даван туулах нь, эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар зэрэг сэдвийг хэлэлцэх бол удаах салбар хуралдаанаар ядуурал, эрүүл мэндийн асуудал, тэтгэврийн тогтолцоо зэргийг ярих аж.

Гуравдугаар салбар хуралдаанаар инновацийн орчин, технологийн гарц, сэргээгдэх эрчим хүч, усны шийдэл зэрэгт анхаарал хандуулах ажээ.