Энэ хаврын чуулганаар Байгаль орчны багц хууль батлагдсан билээ. Багц хууль батлагдсанаар олон шинэ ойлголтууд хэрэгжиж эхлэх болж байна. Үүний нэг нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга юм. Дүйцүүлэн хамгаалах арга нь манай орны хувьд цоо шинэ ойлголт бөгөөд хуулийн заалтаар орчихсон байгаа учраас хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
“Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү уулзалтаар Монгол улсад хэрэгжүүлж болох дүйцүүлэн хамгаалах төрлүүд болон хууль эрх зүйн орчны талаар мэргэжилтнүүд санал бодлоо хуваалцаж, говийн экологийн бүс нутгийн үнэлгээний явцын талаар танилцав.