Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Герман-Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулга уулзалт 23-24-нд, Blue Sky tower

Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өнөөдөр болж байна. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна.

Энэхүү хуралд Монгол, Германы төр болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцон саналаа солилцож байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн салбар хуралдаанд Германы CBM компанийн мэргэжилтэн Томас Траппе илтгэл тавьсан юм. Түүний хэлснээр бол аюулгүй ажиллагааны менежмент нь сүүлийн 30 жилийн хугацаанд Германы компаниудын тэргүүлэх зэргийн чухал ажил болсныг тэмдэглэсэн юм.