Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны 20 жилийн ой тохиож байна.