Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
Улаанбаатар. Шангри-Ла. 2020.10.30
“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн хурал нь цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулах тухайд чиглэж буйгаараа онцлог болж байна. Хурлын эхний илтгэгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын 70-80%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж, энэ дотроо БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулалт давамгайлж байгааг онцоллоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа холбоо дутмаг, боловсон хүчний чадавх сул байгааг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй” гэв.