Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инновац, технологийн шинэтгэл хийж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл-инновац, технологийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Төрийн албаны зөвлөл ээлжилт уулзалтаа өнөөдөр (2021.06.24) зохион байгууллаа.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүд, агентлагийн удирдлагууд оролцлоо.  Салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцуулсан юм.

Бүх шатанд шинэ санал санаачлагыг дэмжиж, дижитал технологийн дэвшлийг ашиглан, бодлогын шинэчлэлдээ хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт хийж, төрийн албанд шинэ мэдлэг, сэтгэлгээ бий болгох ажлын онцлогын талаар уулзалтад оролцогчид онцлон ярилцав. 

Г.Идэр