Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Гэрэлт Очирваань” ХХК:  "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна

Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining”  олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021”  үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.

Танай компанийн хувьд “Mongolia Mining – 2021” үзэсгэлэнд оролцож байна. Арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн харж байна?

“Mongolia Mining 2021” арга хэмжээ нь COVID-19 гарснаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон үзэсгэлэн бөгөөд зогсонги удаашралтай байгаа эдийн засаг эргэн сэргэх, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа хэвийн явуулах сайн цаг ирж байгаа гэсэн эерэг мэссэжииг нийгэмд өгөх чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

"Costex Tractor Parts" компани нь 40 жилийн түүхтэй АНУ-ын сэлбэг үйлдвэрлэгч бөгөөд бид “Mongolia Mining 2021” үзэсгэлэнд уул уурайн олборлолт, үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч болсон Катерпиллар (Caterpillar)-ийн экскаватор, бульдозер, дамп зэрэг тоног төхөөрөмжид зориулан үйлдвэрлэсэн бүх төрлийн CTP брэндийн сэлбэгүүдийг танилцуулна.

Гэрэлт Очирваань” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү.  

“Гэрэлт Очирваань” ХХК нь CTP брэндийн албан ёсны дистрибютр бөгөөд өөрийн үзэсгэлэнгийн танхимыг нээж, агуулахдаа 2,000 нэр төрлийн 8,000 орчим сэлбэгийн нөөцийг бүрдүүлээд байна. Манай компани хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу хүнд машин механизмын сэлбэгийг өөрийн агуулахын нөөцөөс болон захиалгаар ханган нийлүүлж байна.

Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

Уул уурхайн салбар нь манай улсын тэргүүлэх салбар бөгөөд тасралтгүй хөгжиж байгаа билээ. Монгол улс нь дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн экспортоороо тодорхой байр эзэлдэг. Цаашид энэ салбар өссөлтэй байх нь ойлгомжтой гэж харж байна.

 

Танд баярлалаа.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.84.159)
    Амжилт
    2021 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.184.127)
    Sain bn Amjilt
    2021 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шаарийбуу (202.126.89.81)
    Мундаг шүү ахаа танд амжилт хүсэе
    2021 оны 08 сарын 26 | Хариулах