Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Нэн түрүүнд ХАБ-2021” бага хурал зохион байгуулагдана

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.  “Нэн түрүүнд ХАБ” бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, Байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлагаас суралцаж, ХАБ-ын хүрээнд тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг хамтдаа эрэлхийлсэн баримт бичиг боловсруулж, хэрэгжилтэнд хамтран ажиллах, ХАБ-ын салбарт ашиглагдаж буй мэдээлэл технологийн шинэ шийдлүүдийг танилцуулах, салбарын цаашдын хөгжил хаашаа чиглэж хамрах хүрээ ямар салбаруудаар өргөжин тэлж байгаа тодорхойлдог онцлогтой гэдгийг зохион байгуулагчид нь тодотголоо.

“Нэн түрүүнд ХАБ-2021” Бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Шинжлэх ухаан технологийн их сургууль”, “Монголын ажил олгогч эздийн холбоо, “Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”, “Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль” хамтран зохион байгуулж байна. Тус бага хурал 2012 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ болсон ба МУУҮА анх санаачилж, Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй. Бага хурлыг техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хийж хурлыг олон нийтэд шууд дамжуулан хүргэх боломжийг бүрдүүлж хуралд оролцох хүсэлтэй иргэдийн оролцох эрхийг нээлттэй болгосон мөн МОШПА ТББ-ын Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Улаанбаатар дахь салбарын гишүүд болон 21 аймаг дахь төлөөллүүд оролцож байна. Цахим дамжуулалтыг “ШУТИС”-д байрлах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын танхимаас дамжуулах аж.

Г.Идэр