Хөдөлмөрийн аюулгүй байдлын тэргүүн туршлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг “Нэн тэргүүнд ХАБ-2021” бага хурал өнөөдөр /2021.10.21/ нээлтээ хийлээ. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг хурлыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Аюулгүй байдал ба цар тахал” уриан дор, танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулж буйгаараа онцлог.
Хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 23 байгууллагын 100 хүн танхим, 115 байгууллагын 250 хүн цахим хэлбэрээр оролцож байгаа юм.
Хурлын үеэр байгууллагууд танхим болон цахим хэлбэрээр үзэсгэлэн гаргаж байгаа юм. Одоогоор дөрвөн компани цахим хэлбэрээр үзэсгэлэнд нэгдээд байгаа бөгөөд цахим үзэсгэлэн нь хурал өндөрлөсний дараа ч үргэлжлэхээрээ онцлог ажээ. Цахим үзэсгэлэнг www.safetyfirst.mn сайтын үзэсгэлэн цэснээс харж болох юм.
Р. Дулам