Металлургийн салбарын тухай мэдээ мэдээлэл эх хэл дээр маш хомс байдаг тул металлургч мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд анхны цахим сэтгүүлийг эрхлэн гаргажээ. “Монголын Металлургичдын виртуал уулзалт 2021”-ийн үр дүнд тус цахим сэтгүүл бүтсэн ба энэхүү уулзалт, арга хэмжээ энэ онд мөн зохион байгуулагдах юм байна.
Тус сэтгүүлд “Монгол улсын Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүсийн төмрийн хүдэрт агуулагдах кобальтыг ялгах боломжийн тухай” зэрэг олон сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.
“Монголын Металлургчдын цахим сэтгүүл”-тэй дараах холбоосоор орж танилцана уу. https://online.pubhtml5.com/jfee/ghye/