Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрдэнэтийн зэсийн баяжмалыг Замын-Үүдээр экспортолно

 

Цар тахлын нөлөөгөөр 3 сар саатаад байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг Замын-Үүд боомтоор экспортлохоор боллоо. Цар тахлын хүндрэлээс үүдэн Засгийн газар Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа билээ. Тус ажлын хэсэг ГХЯ-аар дамжуулан БНХАУ-тай бараа эргэлтийг нэмэгдүүлэх талаар хийх яриа хэлэлцээг эрчимжүүлж, удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2022.1.27/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсныг тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба