Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

16,138 мянган тонн нүүрс борлуулж 2,779 сая ам.долларын орлого олжээ

Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус эзэлж байна.

2021 оны байдлаар улсын төсвийн нийт орлого 13,362.3 тэрбум төгрөг байсны 29.6% буюу 4,114.4 тэрбум төгрөгийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.

“КОВИД-19” цар тахал гарахаас өмнө манай улс жилд 30 гаруй сая тн нүүрс экспортолдог байсан бол өнгөрөгч онд 16,138 мянган тонныг экспортод гаргажээ. Хэдий эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч 2021 онд түүхий эдийн дэлхийн зах зээл дэх ханш өндөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд экспортоос олох орлого өмнөх жилүүдийн экспортын орлоготой дүйх хэмжээнд байгаа юм.

Тухайлбал, 2018 онд 36,265 мянган тонн нүүрс экспортолж 2,803 сая ам.долларын орлого, 2019 онд 36,604 мянган тонн нүүрс худалдаалж түүнээс 3,079 сая ам.доллар, 2020 онд 28,677 мянган тонныг экспортолж 2,127 сая ам.долларын орлого олж байсан бол 2021 онд 16,138 мянган тонн нүүрс борлуулж 2,779 сая ам.долларын орлого олжээ.  

Мөн 2021 онд зэсийн баяжмалын үнэ өсөлттэй байжээ. 2017 онд 1,447 мянган тонн зэсийн баяжмал, хүдэр экспортолж түүнээс 1,613 сая ам.долларын орлого олж байсан бол өнгөрсөн онд 1,283 мянган тонныг борлуулж 2,900 сая ам.долларын орлого олсон байна.

Нүүрсний экспортын 85% нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар, зэсийн баяжмалын экспортын 54% нь Гашуунсухайт, 46% нь Замын-Үүд боомтоор гарч байна.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлвэрийн яам