Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хаасан бол энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлcэн юм. Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг гаргаж эхэллээ. Хил хаасантай холбоотойгоор хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдаад байсан бөгөөд цаг агаар дулаарсны улмаас хуримтлагдсан нүүрс шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.

Мөн Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж. 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар