Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно

Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд  гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр  урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр  хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах  “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.   Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монголын эдийн засгийн форум Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилготой.

2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдох юм.

Ж.Мөнхцэцэг