Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого оны эхний улиралд 53%-иар буурав

Салбарын яамны мэдээлснээр оны эхний улиралд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 738.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 835.3 тэрбум төгрөг буюу 53.1%-иар буурчээ.

Энэ дотроо уул уурхай, олборлох салбар 715.9 тэрбум, газрын тосны салбар 0.9 тэрбум, тусгай зөвшөөрлийн төлбөр 6 тэрбум, бусад орлого 15.6 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Харин улсын төсвийн орлого эхний улиралд өсөлттэй гарлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний гурван сарын байдлаар 3.91 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.04 их наяд орчим төгрөг буюу 36.1%-иар нэмэгджээ.

 

 

Б.Төгс