Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Зүүн, Зүүн-Өмнөд Азийн геологийн хорооны хурал Монголд болж байна

Монгол Улс Зүүн, Зүүн-Өмнөд Азийн Геологийн Шинжлэх Ухааны Төсөл Хөтөлбөрийг Зохицуулах Хороо (CCOP)-ны гишүүн орноор 2018 онд элссэн. Тус байгууллагын удирдах хорооны ээлжит 78 дугаар хурал (2022.05.30-06.02) манай улсад зохион байгуулагдаж байна.

Тус байгууллага нь геологийн шинжлэх ухааны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, геологийн мэдээллийн менежментийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон тэдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг Олон Улсын байгууллага юм.

ССОР нь Зүүн, Зүүн Өмнөд Азийн 16 (Камбож, БНХАУ, Индонез, Япон, БНСУ, ЛАОС, Малайз, Монгол, Мяньмар, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Сингапур, Тайланд, Тимор Лесте болон Вветнам) гишүүн орнуудын Геологийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Засгийн газар хоорондын геологийн мэргэжлийн байгууллага юм. ССОР-г дэмжин ажилладаг 14 орон (АНУ, Канад, Их Британи, Австрали, Дани, Герман г.м) байдаг.

Монгол Улс нь ССОР-ын гишүүн орон болсноор гишүүн болон хамтрагч орон, хамтрагч байгууллагуудаас геологийн шинжлэх ухааны шинэ ололт, туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа авах, жил бүр зохион байгуулдаг геологийн чиглэлийн сургалтуудад геологичдыг хамруулж, чадавхжуулах, дэлхийн геологийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, геологийн шинэ мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авах боломж бүрдсэн.

 

Эх сурвалж: УУХҮЯ