Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эрээнд хөл хорио үргэлжлэх төлөвтэй байна

Эрээн хотод зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө COVID-19 халдварын дөрвөн тохиолдол батлагдсантай холбоотойгоор  хоёрноос хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Одоогоор COVID-19 халдварын 34 тохиолдол батлагдаад байгаа аж. Өнгөрсөн оны аравдугаар сард Эрээн хотод COVID-19  халдвар илрэхэд 21 хоногийн хатуу хөл хорио тогтоож, дараа нь түүнийгээ хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан.Түүнтэй адилаар одоо ч  хатуу хөл хорионы дэглэм  21 хоног үргэлжилж магадгүйг Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд өгүүлсэн юм. Монголын талаас өнгөрсөн хугацаанд өдөрт 70 чингэлэг хүлээн авдаг байсан. Үүний 10-15 чингэлэг нь жимс, нарийн ногоо эзэлдэг.  Эрээн хотын “Хао Ган” терминалаас эдгээрийг ачдаг байв.  Одоогоор үйл ажиллагаа мөн зогсоод байна. Эрээнээс  Монгол руу ачаа тээвэр нэвтрүүлдэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайн ачилт  мөн зогсчээ. Зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 300 гаруй чингэлэг “Хуан Юй” гаалийн баталгаат талбайд байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Эдгээр чингэлэг гарч дуустал хилийн боомт хэвийн үргэлжлэх болов уу гэсэн урьдчилсан төсөөлөлтэй байна.

Зургадугаар сарын 3-нд  БНХАУ-д үндэсний “Луут завины баяр” болж бүх нийтээр амарч, 4-ний өдрөөс чингэлэг солилцох тээвэрлэлт бага хэмжээгээр хийгдэж эхэлсэн.

Өдөрт дунджаар 30-40 чингэлэг татан авч байна. Дээр нь овор хэмжээ ихтэй Тяньжинд гацсан ачааг татан авах ажлыг тавдугаар сараас эхлүүлжээ.

 

Ж. Мөнх