Байгууллагын гол цөм нь ажилтан, ажиллагсад. Удирдлага чиг үүрэг өгч ажилтан биелүүлснээр байгууллага хөгждөггүй. Харин бүх ажилтан тухайн байгууллагад тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломж бүрдсэнээр хөгжиж эхэлдэг. Ажилтан та эрхтэй бас үүрэгтэй. Хэрэв шаардлагатай зарим хууль танай байгууллагад хэрэгжихгүй байгаа бол хуулиа дагаж мөрдөхийг шаардах эрх ажилтан танд бий. Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ–ын боловсруулсан “Салбарын хүний эрх, жендэрийн цахим сургалтын хөтөлбөр”-ийн гол санаа нь энэ.
Ажил олгогч гэдэг эрхээ бүрэн ойлгосон үүрэг хүлээгч байдаг бол ажилтан нь үүргээ ухамсарласан эрх эдлэгч байдаг.
Хүний сэтгэлгээ, хэв маяг нь хандлага, зан үйл болон бусадтай хэрхэн харьцахыг тодорхойлдог ч ирээдүйдээ нийгмийн хөгжил дэвшилд нөлөөлдөг. Аливаа томоохон хөгжил дэвшил, хуучинсаг үзэл, сэтгэлгээний хэв маяг, хоцрогдсон бодлоос салсан үед л бий болдог. Үр ашигтай, өндөр бүтээмжийн төлөө ажилтан, ажил олгогч харилцан ойлголцож хамтарснаар хүнд ээлтэй ажлын байр, байгууллага бий болно. Байгууллага болоод ажилтанд хэрэгтэй энэ мэт олон шинэ санааг энэхүү цахим сургалтаас мэдэх боломжтой. Цахим хөтөлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК болон уул уурхайн олон компанийн удирдлага болон ажилтан, ажиллагсад үзэж танилцаад өөрсдийн санал бодлоо илэрхийлж эхэлжээ.
Ж. Мөнх