Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилго бүхий цахим сургалт (2022.06.10) боллоо.
Сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал нээж үг хэлэн, УУХҮЯ-наас геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж буй эрдэс баялгийн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалтыг зохион байгуулж буйд холбогдох албаны хүмүүст талархал илэрхийлэв.
Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2019-2026)-г Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП2) дэмжлэг үзүүлэн “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран боловсруулсан ба бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу эрдэс баялгийн салбарын жендэрийн сургалтын гарын авлагыг бүтээн үе шаттай сургалтуудыг явуулах юм.
Эрдэс баялгийн салбарын компаниуд энэхүү цахим хөтөлбөрийг судлан өөрийн компанийн үйл ажиллагаанд өдөр тутам хэрэглэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт шиг тогтмол хэрэглэдэг соёлыг бий болгохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уриаллаа.
Эх сурвалж: УУХҮЯ