Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

PDAC 2022: Монголын хөрөнгө оруулалтын хурал болно

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” (PDAC-Prospectors and Developers Association of Canada) энэ сарын 13-15-нд танхимаар, 28-29-нд цахимаар Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана. Өнгөрсөн оны тухайд тус хурал нь цар тахлын улмаас анх удаагаа бүрэн хэмжээнд цахимаар болсон бол энэ удаад уламжлалын дагуу танхимаар зохиогдож байна.

Тус хурлын эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын хурал (Mongolia@PDAC2022) болно.  Энэхүү хуралд салбарын яам, агентлаг, төрийн бусад төлөөлөл, Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайд Я. Ариунболд болон Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкоф, мөн салбарын томоохон компаниудын төлөөлөл оролцоно. Тодруулбал тус хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон, хоёр улсын Элчин сайд нар үг хэлэх бол хурлын хоёр дахь хэсгийн эхэнд Үндэсний геологийн албаны дэд дарга Б. Уянга “Ногоон шилжилтийн эрин дэх Монголын түүхий эд нийлүүлэлтийн нөөц бололцоо” сэдвээр сонсгол тавина. “Алт-2” хөтөлбөрийн талаар ч мөн танилцуулах юм байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Энержи Ресурс", "Степ Голд", "Эрдэнэ Ресурс", "Занаду Майнз", "Ион Энержи" зэрэг компанийн удирдлагууд тус тусын эрхэлж буй зэс, алт, нүүрс, литийн төслүүд, зах зээлийн боломжуудын талаар илтгэл сонсгоно.

Хурлын төгсгөл салбарын сайд Г. Ёндон, ҮГА-ны дэд дарга Б.Уянга, УИХ-ын гишүүн Г. Дамдинням, Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн тэргүүн Грэм Даллас нар оролцсон панел хэлэлцүүлэг болох юм.

Сэтгэгдэл (1)

  • Geologich malchin (103.229.120.157)
    Хэхэ төр засгаас бус малчин түмнээс зөвшөөрөл хамтран ажиллах бичиг авах учраас сайд дарга нар бус малчдын төлөөлөлөө энэ хуралд оролцуулж бай Ерөнхий сайдаа. Хайгуул ашиглалтын лиценз олгохгүй малчид ардын төлөө гээд хуцаад байгаагүй билүү. Ёндон сайдаа. Хаана хөрөнгө оруулалт татах вээ сайд дарга нараа. Тусгай зөвшөөрөл байхгүй байж хөрөнгө оруулалт татна гэсэн салбарын сайд байх уу хахаха
    2022 оны 06 сарын 13 | Хариулах