Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлаас үүдэлтэй удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, чанга хатуу халдвар хамгааллын дэглэм нь нүүрсний экспортыг бүхэлд нь хумьсан билээ. Цар тахлаас өмнө манай улс 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ хэмжээ 2020 онд 31 сая тонн, 2021 онд 15.9 сая тонн болтлоо буурч, манай улсын эдийн засаг хүндхэн цаг үеийг өнөө туулж байна.
Энэ оны хувьд 36 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх тооцоо хийсэн ба оны эхний хагаст нүүрсний экспорт 8 сая тонн болж, төсөвт бүрдүүлсэн орлогын дүн нь эхний таван сарын байдлаар хагас их наяд буюу 503 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35%-иар өссөн дүнтэй гарлаа.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан "Боомтын сэргэлт"-ийг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, хүлээж авах, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтыг өргөтгөх, нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалыг шинээр ашиглалтад оруулах зэрэг томоохон ажлууд өрнөж байна.
Нүүрс тээврийн гол гарц Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа долоон сарын дараа нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар хоёр орны Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцэж, ажилласны үр дүнд хоногт хилээр гарч буй авто машины тоо даруй 2-3 дахин өсөж 921-д хүрэв. Сүүлийн хоёр 7 долоо хоногт 1,202 мянган тонн нүүрс экспортолсон нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. "Боомтын сэргэлт"-ийг Coal Mongolia 2022 чуулга уулзалт, үзэсгэлэн онцлох болно.