Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

1900 ажлын байр бий болгох “Монгол ган цогцолбор I”

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК  “Шинэ сэргэлт- Монгол ган” хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэхээс өмнө хэрэгжиж байсан “Монгол ган цогцолбор I” төслийг үргэлжлүүлэхээр болжээ.  Хэлэлцүүлэгт   Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан, УУХҮ-ийн  сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н. Тавинбэх,  ЭЗХЯ, ЗТХЯ, УБТЗ зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд  оролцлоо. Шинэ сэргэлтийн бодлого”-д  “Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах”-аар тусгасан.

“Монгол ган цогцолбор-I” төсөл эх орны төмрийн хүдрээр эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50-иас дээш хувийг хангах зорилготой. Төслийн хүрээнд жилд 350 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ төмрийн үйлдвэрийн цогцолборыг байгуулснаар барилгын салбарын үндсэн материалын үнийг тогтворжуулах, гадаад валютын урсгалыг Монголдоо хадгалж үлдэх эдийн засгийн ач холбогдолтой. Мөн хүнд үйлдвэрийг дагасан жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжих гарцыг нээж, эхний ээлжид 1900 орчим ажлын байрыг бий болно гэж тооцжээ.

 Төмрийн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийн хүрээнд:

• Аргалжийн үйлдвэр /644 мян.тн/

• Хорголжийн үйлдвэр /400 мян.тн/

• Коксын үйлдвэр /200 мян.тн/

• Домен зуухны үйлдвэр /400 мян.тн/

• Гангийн үйлдвэр зэрэг олон талт үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөх юм.

 

Ж.Мөнхцэцэг