Энэ оны долдугаар сарын 15-21-нд авто замаар 5,981 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 10.1 сая тонн нүүрс экспортод гарчээ. Ингэснээр нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнд хүрчээ. Мөн хугацаанд 737.7 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх хугацаанд авто замаар 272 чингэлэг, төмөр замаар 160 чингэлэг буюу оны эхнээс 820.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 16.5%-ийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 445, төмөр замаар 1987 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,023.7 мянган тонныг экспортлов. Долоо хоногийн хугацаанд 167.1 мянган тонн төмрийн баяжмал экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 5.1%-иар өсжээ.
Төв банк оны эхнээс долдугаар сарын 21-ий байдлаар 9.26 тонн алт худалдан авсан байна.
Эх сурвалж: УУХҮЯ