Үндэсний судалгаа зөвлөгөөний “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт “Эн Ар Си Си” компани, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголбанк, Европын Холбооны төслийн нэгж, МУИС болон ХААИС зэрэг байгууллагуудын судлаачид оролцох аж. Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хэрэглэгчийн итгэлийн индекс, уул уурхайн бүс нутгийн эдийн засаг зэрэг олон сонирхолтой сэдвээр судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм.
Ж.Мөнхцэцэг