Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ  "Дорнын эдийн засгийн форум"-д оролцоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Засгийн газрын бусад гишүүдийн хамтаар  маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн энэ чуулганд оролцохдоо Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх гэнэ. 

Уг чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчид оролцохоор болсон юм.   Азийн орнуудаас Монгол, Армени, Хятад, Мьянмар улсууд уригджээ.Уригдсан  улсуудаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян зэрэг төрийн дээд өндөр албан тушаалтнууд оролцохоор болжээ.

                                                                                                   Ж.Мөнхцэцэг