УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “УИХ-ын гишүүн уул уурхайн салбарыг толгойлж байгаагийн гол давуу тал нь салбарынхаа нөхцөл байдал, тулгамсан асуудлыг УИХ-д хурдан танилцуулж шийдвэрийг хурдан гаргах боломжийг олгож байгаагаараа давуу гэж харж байна. Миний хувьд УИХ-ын “Эдийн засгийн байнгын хороог толгойлж байсны хувьд салбарын асуудлыг илүүтэй мэднэ" гэдгээ илэрхийлээд 2050 он хүртэлх уул уурхайн салбарт төрөөс баримтлах “Шинэ сэргэлтийн бодлого”-танилцууллаа.